My Blog List

Tuesday, April 5, 2011

Энэ жилийн хавар, зуны гоёл.

FORNARINA брендийн энэ хавар, зуны коллекци

Цэцгэн, угалзан, бөмбөлгөн хээнүүдээр эмэгтэйлэг болон “гудамжны” чөлөөт стилийг цогцлуулсан “Fornarina” брендийн энэ хавар, зуны коллекцийг толилуулж байна. Залуу бүсгүйчүүд та бүхэн эндээс санаа авч урин дулаан цагийнхаа гангарааг сонгоорой.
FORNARINA брендийн энэ хавар, зуны коллекци

Спортоор хичээллэх моодонд орлоо - Adidas Originals

Урьд нь мини даашинз өмсөөд, өсгийтэй гутлан дээр алхалж яваа хүүхнүүд хамгийн моодны харагддаг байсан. Харин өнөөдөр энэ ойлголт хоцрогдох тийшээ хандаж, эмэгтэйчүүд шинэлэг, илүү чөлөөтэй стилийг эрхэмлэх болсон нь ажиглагдаад байна.
Спортоор хичээллэх моодонд орлоо - Adidas Originals
Цаг үе өнгөрөх тусам идэвхтэй, эрч хүчтэй амьдарч, оюун ухаанаас гадна бие бялдардаа анхаардаг бүсгүйчүүд үнэлэгддэг болжээ. Тэгэхээр спортоор хичээллэх, спорт хувцас өмсөх ч бас моодонд ороод байна.
Тиймээс уншигч танд энэ салбартаа тэргүүлэгчдийн эгнээнд зүй ёсоор багтдаг “Adidas Originals” брендийн эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүнээс сонирхуулж байна. Биеийн тамирын зааланд ч яагаад тачаангуй харагдаж болохгүй гэж?

JOOP!-ын энэ хавар зуны коллекц

Далаад жилийн түүхтэй Германы JOOP! брендийн энэ хавар зуны коллекцыг толилуулъя. Моодноос хоцрохыг хүсдэггүй ажил хэрэгч бүсгүйчүүдэд даруухан хирнээ хэний ч харцыг булаах загварууд нь таалагдана гэдэгт итгэж байна.
JOOP!-ын энэ хавар зуны коллекц
Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хаврын гоёл

Охид бүсгүйчүүдийн хавар, зуны гоёл

Esprit-ийн энэ хавар зуны коллекц

Европ Азийн өдөр тутмын, чөлөөт хувцасны алдарт бренд Esprit-ийн энэ хавар зуны коллекцоос та бүхэнд танилцуулж байна. Та илүү залуулаг, басхүү загварлаг харагдахыг хүсвэл Esprit-ийг сонгоорой.
Esprit-ийн энэ хавар зуны коллекц

No comments:

Post a Comment